Давж заалдах шатны шүүхийн тойм
Иргэний хэргийн давж заалдах шатны зургаадугаар шүүх өнгөрөгч өдөр хэд хэдэн хэргийг шүүсэн байна.
Мэдээллийн алба

Иргэний хэргийн давж заалдах шатны зургаадугаар шүүх өнгөрөгч өдөр хэд хэдэн хэргийг шүүсэн байна. Түүнд,
1.Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 580 дугаар шийдвэртэй, Т.Айнашийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын дунд сургуульд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж “Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж” шийдвэрлэв.
2. Сум дундын 2 дугаар шүүхийн 2015 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн 54 дүгээр шийдвэртэй, А.Ахгүлийн нэхэмжлэлтэй, Р.Тилейханд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж “Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж” шийдвэрлэв.
3. Сум дундын 25 дугаар шүүхийн 2015 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн 40 дүгээр шийдвэртэй, Б.Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй, Н.Булгаа, Б.Цогтсайхан нарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж “Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж” шийдвэрлэв.
4. Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 628 дугаар шийдвэртэй, М.Ангарын нэхэмжлэлтэй, ХААН банкны Баян-Өлгий аймаг дахь салбарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж” шийдвэрлэв.


















