Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Давхар дээлгүй сайдыг МоАХ-ын даргаар сонгожээ

Шинэчлэлийн Засгийн газарт давхар дээлгүй сайд гэдгээрээ анхаарлын төвд байдаг Зам, Тээврийн сайд А.Гансүхийг Дорноговь аймгийн МоАХ өчигдөр хуралдан аймгийнхаа МоАХ-ын даргаар сонгожээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Давхар дээлгүй сайдыг МоАХ-ын даргаар сонгожээ
Давхар дээлгүй сайдыг МоАХ-ын даргаар сонгожээ. Зураг: МҮОНРТ

Шинэчлэлийн Засгийн газарт давхар дээлгүй сайд гэдгээрээ анхаарлын төвд байдаг Зам, Тээврийн сайд А.Гансүхийг Дорноговь аймгийн МоАХ-ны даргаар сонгогджээ.

Түүнийг төрсөн нутгийнхаа МоАХ-ны даргаар ажиллах саналыг нутгийн партизанууд анхлан санал хүргүүлснээр сайд А.Гансүх хүсэлтийг хүлээн авчээ.

Харин улс төрийн хүрээнийхэн сайдыг 2016 оны УИХ-ын сонгуульд МоАХ-ын дэмжлэгтэйгээр нутагтаа нэр дэвших санаа агуулсан шийдвэр гаргалаа хэмээн үзэж буйгаа нуусангүй.

Дашрамд өгүүлэхэд сайд А.Гансүх нь Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболдтой нэг айлын “баз” хүргэчүүл гэдэг юм билээ. Тэр ч утгаараа “баз”-ыгаа Ерөнхий сайд байх үед ЗТБХБ-ын дэд сайдаар ажиллаж байсан АН-ын цөөн сайд нарын нэг байсан юм.

Түлхүүр үг:А.Гансүх
Хуваалцах