Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

"Давхар дээлтэй" сайд нарыг санал өгүүлнэ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан өнөөдөр болсон.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Давхар дээлтэй" сайд нарыг санал өгүүлнэ
"Давхар дээлтэй" сайд нарыг санал өгүүлнэ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан болсон.

Бүлгийн хурлаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өргөн барьсан Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай буюу, өөрөөр хэлбэл гишүүдийн "давхар дээлийг тайлах” хуулийн төсөлтэй холбоотой асуудлаар хэлэлцжээ. Дээрх асуудал дээр намын бүлгийн байр суурь, зарчим ямар байх талаар хэлэлцэж 17 сайдыг санал хураалтад оруулах эсэх талаар ярилцсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар бүлгийн гишүүдийн олонх нь 17 сайдыг санал өгөх эрхтэй гэдгийг дэмжжээ.

Хуваалцах