Давос хотод Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт үргэлжилж байна
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт Швейцарын Давос хотод зохион байгуулагдаж байна. Чуулга уулзалтын эхний өдрийн онцлох үйл явдал гэвэл Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди уулзалтыг нээж үг хэлсэн,
Мэдээллийн алба

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт Швейцарын Давос хотод зохион байгуулагдаж байна. Чуулга уулзалтын эхний өдрийн онцлох үйл явдал гэвэл Энэтхэгийн ерөнхий сайд НарендраМоди уулзалтыг нээж үг хэлсэн, сүүлийн хэдэн жилд тохиогоогүй их цас орж, уулзалтад оролцогчдод зам тээврийн хүндрэл үүссэн, АНУ-ын ерөнхийлөгч ДональдТрампын айлчлалыг эсэргүүцэгчид жагсаал цуглаан хийсэн зэрэг үйл явдал байлаа.
Энэ өдөр улс төрчид, бизнесменүүд, санхүүчид болон шинжээчид бүгд Давос хотод гурав хоног үргэлжлэн орсон цасны талаар ярьж, сэтгэгдлээ хуваалцаж байв. Их цаснаас болж Давос хот хүрэх зам боогдож, зарим нэг оролцогчид нээлтийн арга хэмжээнд хожигдож иржээ. Гэхдээ эхний өдрийн гол арга хэмжээ бол Энэтхэгийн ерөнхий сайдын тавьсан илтгэл. НарендраМоди Энэтхэг улс шинэ технологи эзэмших, татварын системээ өөрчлөн шинэчлэх үйл хэрэгт ямар амжилтад хүрсэн талаар дэлгэрэнгүй дурдаад зогсохгүй хүн төрөлхтөнд ямар асуудал тулгарч байгаа талаар бас ярилаа.
Түүний үзэж байгаагаар, цаг уурын дулаарал, терроризм, улс төрийн ганцаардуулалт зэрэг нь хүн төрөлхтний хөгжилд саад болж байгаа гол бэрхшээл юм байна. Ихэнх оролцогчдын хэлж байгаагаар, НарендраМодигийг үг өнгөрсөн онд Ши Зиньпиний тавьсан илтгэл шиг шуугиан тарьж чадаагүй бөгөөд Энэтхэг улс Хятадын адил хөрөнгө оруулалтын салбарт тэргүүлэх болоогүй гэж зарим шинжээчид үзэж байна. Өнөөдөр чуулга уулзалтын хоёр дахь өдөр, оролцогчид Америкийн ерөнхийлөгч Трамп хэзээ ирэх бол гэдэг хүлээлт үүсээд байгаа.
Трамп чуулга уулзалтад оролцоно гэдгээ мэдэгдсэн ч яг хэзээ Давост ирэх нь тодорхойгүй байна. Зарим мэдээгээр, тэрбээр уулзалтын сүүлийн өдөр буюу 26-нд ирэх бололтой.


















