“Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” аяныг өрнүүлж байна
"Давсны хэрэглээг бууруулах" үндэсний стратеги (2015-2025), Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн зорилтын дор
Мэдээллийн алба

"Давсны хэрэглээг бууруулах" үндэсний стратеги (2015-2025), Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн зорилтын дор Монгол хүний давсны зохистой хэрэглээг хэвшүүлэх, давс багатай хоол, хүнсний үйлдвэрлэл нэмэгдүүлэхэд чиглэсэн “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” аяныг орон нутагт өрнүүлж байна.
Аяны хүрээнд орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн хүнсний бүтээгдэхүүн, хоолон дахь давсны агууламжийг бууруулах чиглэлээр хэрэглэгч, үйлдвэрлэгчдэд сургалт, сурталчилгаа нөлөөлөлийн арга хэмжээ хүн амын дунд давсны зохистой хэрэглээг хэвшүүлэхэд чиглэсэн ажлыг зохион байгуулж, сургууль, цэцэрлэгийн 15 хоол үйлдвэрлэлийн газар давсны зохистой хэрэглээг хэвшүүлэхээр зорилт тавин тус газруудын бүтээгдэхүүний шинжилгээг МХГ-ын лабараторид үнэ төлбөргүй хийлгээд байна.
Эх сурвалж: Өмнөговь аймгийн ЗДТГ


















