Давст сумын өвөлжилтийн байдалтай танилцлаа
Увс аймгийн Засаг даргын орлогч, ЭХЗЗ-ийн дарга Т.Нямсамбуугаар ахлуулсан ажлын хэсэг Давст суманд ажиллаж сумын нэгдсэн халаалт, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцан холбогдох үүрэг чиглэлийг өглөө.
Мэдээллийн алба

Увс аймгийн Засаг даргын орлогч, ЭХЗЗ-ийн дарга Т.Нямсамбуугаар ахлуулсан ажлын хэсэг Давст суманд ажиллаж сумын нэгдсэн халаалт, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцан холбогдох үүрэг чиглэлийг өглөө. Сумын хэмжээнд халаалт ямар нэгэн асуудалгүй, хэвийн ажиллаж байгаа бөгөөд "Мөнхийн ундраа" ХХК одоогийн байдлаар 24 байгууллага, объектыг дулаанаар бүрэн хангаж байна.
Нийтийн халаалтын зууханд ээлжийн найман галч, нэг слесерь ажиллаж байна. Нүүрсний нөөц 200 гаруй тн, нэг хоногийн 5тн нүүрс түлж, шаардлагатай үед ашиглах нэг дизель мотортой үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.

Эх сурвалж: Увс аймгийн ЗДТГ


















