Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Даяарчлалын үеийн боловсролын чиг хандлага" лекц болно

Монголын Боловсролын хүрээлэнгийн урилгаар Японы Оберлин их сургуулийн доктор, профессор Ёширо Танака манай улсад хүрэлцэн иржээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Даяарчлалын үеийн боловсролын чиг хандлага"  лекц болно
“Даяарчлалын үеийн боловсролын чиг хандлага" лекц болно. Зураг: МҮОНРТ

Монголын Боловсролын хүрээлэнгийн урилгаар Японы Оберлин их сургуулийн доктор, профессор Ёширо Танака манай улсад хүрэлцэн иржээ. Тэрээр манай улсын нийт эрдэмтэн судлаач, багш, бодлого боловсруулагч нарт "Даяарчлалын үеийн боловсролын чиг хандлага" сэдэвт лекц уншиж зөвлөгөө өгөх гэнэ. Ёширо Танака нь "Дэлхийн боловсролын стратеги", "Японы бакалаврын сургалтын хөтөлбөрийг эргэн харах нь", "Ази, номхон далайн орнуудын дээд боловсролын хүртээмж, тэгш байдал, хүчин чадал" зэрэг томоохон бүтээлүүдээрээ Японд төдийгүй Европийн орнуудад нэлээд нэрд гарч, хүндлэгддэг эрдэмтэн юм. “Даяарчлалын үеийн боловсролын чиг хандлага" сэдэвт лекц энэ сарын 7-ны Бямба гарагийн 10 цагаас МУБИС-ийн А байрны хурлын зааланд болно.

Хуваалцах