Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Даян аварга Н.Батсуурь МҮБХ-ны шийдвэрийг эсэргүүцэж, малгайгаа үлдээгээд гарлаа

Хэрвээ Н.Батсуурь зодоглосон бол даян аварга цолтойгоор анх удаа барилдах байлаа.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Даян аварга Н.Батсуурь МҮБХ-ны шийдвэрийг эсэргүүцэж, малгайгаа үлдээгээд гарлаа
Даян аварга Н.Батсуурь МҮБХ-ны шийдвэрийг эсэргүүцэж, малгайгаа үлдээгээд гарлаа. Зураг: МҮОНРТ

Шинэ Үндсэн Хууль батлагдсаны 30 жилийн ойд зориулсан хүчит 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд үргэлжилж байна.

Тус барилдаанд хүч үзэхээр Увс аймгийн Ховд сумын харьяат, Монгол Улсын даян аварга Н.Батсуурь ирсэн боловч МҮБХ-ноос барилдуулаагүй юм. Учир нь тэрбээр бүртгүүлэлгүй шууд очсон нь дүрэм зөрчсөн гэж үзэв. Иймд тэрбээр МҮБХ-ны шийдвэрийг эсэргүүцэж, малгайгаа ширээн дээр нь үлдээгээд гарсан юм.

Хэрвээ Н.Батсуурь зодоглосон бол даян аварга цолтойгоор анх удаа барилдах байлаа.

Хуваалцах