Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Соёл, спорт

Даян аварга Н.Батсуурь сумын заан Э.Дашдэмбэрэлд хоёрын даваанд өвдөг шороодлоо

Энэ үеэр Завхан аймгийн “Даян” дэвжээний бөхчүүд барилдахгүй гэж мэдэгдлээ. Үүнийг Монгол улсын харцага Ш.Пүрэвгарьд албан ёсоор мэдэгдээд байв.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Даян аварга Н.Батсуурь сумын заан Э.Дашдэмбэрэлд хоёрын даваанд өвдөг шороодлоо
Даян аварга Н.Батсуурь сумын заан Э.Дашдэмбэрэлд хоёрын даваанд өвдөг шороодлоо. Зураг: МҮОНРТ

"Бизкон аудит" ХХК 20 жилийн ойдоо зориулж Монгол Улсын начин цолны хүндэтгэлийн барилдаан Монгол бөхийн өргөөнд үргэлжилж байна.

Тус барилдааны хоёрын даваанд Монгол Улсын даян аварга Н.Батсуурь Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат сумын заан Э.Дашдэмбэрэлд өвдөг шороодлоо.

Энэ үеэр Завхан аймгийн “Даян” дэвжээний бөхчүүд барилдахгүй гэж мэдэгдлээ. Үүнийг Монгол улсын харцага Ш.Пүрэвгарьд албан ёсоор мэдэгдээд байв.

Учир нь тэд Монгол Улсын даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нарын барилдах эрх сэргэсэн асуудалд нэгдсэн шийдэлд хүрээгүй хэмээн үзэж байгаа аж.

Хуваалцах