Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Даян дэлхийн бэлчээрийн стандартыг танилцуулав

Тэрбээр уур амьсгалын өөрчлөлтийн сорилтуудыг даван туулахад салбар бүрийн оролцоо, хамтын ажиллагаа, хувь нэмэр урьд урьдынхаас ч илүү чухал болж байгааг онцоллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Даян дэлхийн бэлчээрийн стандартыг танилцуулав
Даян дэлхийн бэлчээрийн стандартыг танилцуулав. Зураг: МҮОНРТ

Тогтвортой ноос ноолуурын эвслээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтран “Сорилтыг давж, хүлээлтэд нийцэх Байгалийн ширхэгт” чуулганыг зохион байгууллаа.

Чуулганы нээлтэд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын зөвлөх Ц.Уртнасан оролцов.

Тэрбээр уур амьсгалын өөрчлөлтийн сорилтуудыг даван туулахад салбар бүрийн оролцоо, хамтын ажиллагаа, хувь нэмэр урьд урьдынхаас ч илүү чухал болж байгааг онцоллоо.

Мөн мал аж ахуйн салбарт бэлчээр ашиглалтын зохистой дадлыг хэвшүүлэх, олон улсын стандартыг нэвтрүүлэхээр салбарын байгууллагуудтай хамтран ажиллаж буйгаа онцлоод Тогтвортой ноос ноолуурын эвслийн хүчин чармайлт болон цаашдын ажилд амжилт хүсэж, дэмжин хамтран ажиллахаа илэрхийллээ.

Чуулганы үеэр Даян дэлхийн бэлчээрийн стандартын төслийг танилцууллаа.

Энэхүү стандарт нь хүн, мал амьтан, байгаль орчны эрүүл мэндийг хамтад нь хамгаалж, дэлхий даяар тогтвортой бэлчээрийн менежментийг нэвтрүүлж, газрын доройтол бууруулахад чиглэсэн шаардлагуудыг малчид, үйлдвэрлэгчдэд зөвлөдөг байна.

Энэхүү стандартыг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын нарийн бичгийн дарга нарын газар болон бусад олон улсын байгууллагууд дэмжин хамтран нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж.

Чуулганд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газраас Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлыг бууруулах бодлого, үйл ажиллагааны талаар илтгэл тавьж, мэдээллээр ханган хамтран ажиллалаа гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.

Хуваалцах