Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Даян дэлхийн ногоон хөгжлийн институтын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Уулзалтаар Монгол Улс болон ДДНХИ-ийн хамтын ажиллагааны өнөөгийн явц, хүрсэн үр дүнг дүгнэж, цаашид хамтран ажиллах үндсэн чиглэлүүдийн талаар санал солилцов.

CM
COP17 Mongolia

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Даян дэлхийн ногоон хөгжлийн институтын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Даян дэлхийн ногоон хөгжлийн институтын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Зураг: МҮОНРТ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр 2026 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр Даян дэлхийн ногоон хөгжлийн институт (ДДНХИ)-ийн Азийн бүс хариуцсан захирал ноён Жэсон Лиг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улс болон ДДНХИ-ийн хамтын ажиллагааны өнөөгийн явц, хүрсэн үр дүнг дүгнэж, цаашид хамтран ажиллах үндсэн чиглэлүүдийн талаар санал солилцов.Талууд уур амьсгалын өөрчлөлтийн бодлого, Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (NDC 3.0)-ын хэрэгжилтийг эрчимжүүлэх, уг баримт бичгийн дэлгэрэнгүй хувилбарыг эцэслэн боловсруулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо.

Мөн “Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн эрх зүйн байдал болон эрх ямба, дархан эрхийн тухай хэлэлцээр”-ийн явцыг түргэтгэх асуудлаар мэдээлэл солилцож, холбогдох алхмуудыг уялдуулан хэрэгжүүлэхээр болов.

COP17 бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд төслийн санал, санаачилгуудыг хөгжлийн түншүүдэд танилцуулах, эцэслэн боловсруулах, хамтын ажиллагааны механизмийг тодорхой болгох талаар талууд харилцан байр сууриа илэрхийлж, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахаар санал нэгдэв гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.

Хуваалцах