Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Даян” дэвжээний бөхчүүд өнөөдрийн барилдаанд зодоглохгүй гэв

Энэ үеэр Завхан аймгийн “Даян” дэвжээний бөхчүүд барилдахгүй гэж мэдэгдлээ. Үүнийг Монгол улсын харцага Ш.Пүрэвгарьд албан ёсоор мэдэгдээд байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Даян” дэвжээний бөхчүүд өнөөдрийн барилдаанд зодоглохгүй гэв
“Даян” дэвжээний бөхчүүд өнөөдрийн барилдаанд зодоглохгүй гэв. Зураг: МҮОНРТ

"Бизкон аудит" ХХК 20 жилийн ойдоо зориулж Монгол Улсын начин цолны хүндэтгэлийн барилдааныг өнөөдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулж байна.

Энэ үеэр Завхан аймгийн “Даян” дэвжээний бөхчүүд барилдахгүй гэж мэдэгдлээ. Үүнийг Монгол улсын харцага Ш.Пүрэвгарьд албан ёсоор мэдэгдээд байна.

Учир нь тэд Монгол Улсын даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нарын барилдах эрх сэргэсэн асуудалд нэгдсэн шийдэлд хүрээгүй хэмээн үзэж байгаа аж.

Хуваалцах