Даян мэргэн Д.Дэмбэрэлсайханыг амины орон сууцаар мялаажээ
Тэрбээр Эрдэнэт үйлдвэрийн Ус хангамжийн цехэд ажилладаг бөгөөд 2016 оны улсын баяр наадамд түрүүлж, улсын мэргэн болж байсан юм.
Мэдээллийн алба

Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний баяр наадмын үндэсний сурын харваанд цэц мэргэнээ сорьж, наадамд 40 сумнаас 38 онож түрүүлэн Монгол Улсын даян мэргэн цол хүртсэн Д.Дэмбэрэлсайханд Эрдэнэт үйлдвэрийн хамт олон “Эко” хороололд амины орон сууцаар мялаажээ.
Тэрбээр Эрдэнэт үйлдвэрийн Ус хангамжийн цехэд ажилладаг бөгөөд 2016 оны улсын баяр наадамд түрүүлж, улсын мэргэн болж байсан юм.
Тус үйлдвэр нь 24 төрлийн тусламж дэмжлэг үзүүлдгийн нэг нь орон сууц худалдан авахад нь дэмжлэг үзүүлэх заалт байдаг аж.


















