Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“DE BEERS” компани Энэтхэгт сорьц тогтоох шинэ төвөө нээлээ

Энэтхэг улс бол алмаз эдлэл хэрэглэгчдийн тоогоороо АНУ, Хятад, Япон, болон Персийн булангийн орнуудын дараа орох том зах зээлтэй орон.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“DE BEERS” компани Энэтхэгт сорьц тогтоох шинэ төвөө нээлээ
“DE BEERS” компани Энэтхэгт сорьц тогтоох шинэ төвөө нээлээ. Зураг: МҮОНРТ

Энэтхэг улс бол алмаз эдлэл хэрэглэгчдийн тоогоороо АНУ, Хятад, Япон, болон Персийн булангийн орнуудын дараа орох том зах зээлтэй орон. Алмазын аж үйлдвэрийн геологи хайгуул, олборлолт алмазын түүхий эдийн салбартаа дэлхийн лидер “De Beers” компани Энэтхэгийн баруун эргийн Сурат хотод алмаз эрдэнийг ангилан шалгах төв нээлээ. Одоогийн байдлаар энэхүү төвд дэлхийн нийт олборлосон алмаз эрдэнийн 90 хувийг ангилах, зүсэлт хийх, мөн өнгөлөх зэрэг үйлчилгээг үзүүлж байна. “De Beers” компани одоогийн байдлаар энэхүү төвд 15 орчим сая америк долларын хөрөнгө оруулалт хийгээд байна.

Орон нутгийн алмаз үйлдвэрлэгчид, худалдаачид өөрийн оронд ийнхүү сорьц тогтоох төвтэй болсоноор сорьц баталгаажуулах үйл явцийн үнэ өртөг хямд, үйл ажиллагаа бага зарцуулах болно хэмээн хэлж байгаа юм. Тус төвийн үүсгэн байгуулагч “De Beers” компанийн зүгээс уг сорьц тогтоох төвийг 2017 оны эхээр нээх төлөвлөгөөтэй байгаа тухайгаа мэдэгдсэн байна. Дашрамд дурдахад, “De Beers” компани анх 1888 онд байгуулагдсан түүхтэй. Өмнөд Африкийн улс дахь уурхайнууд болон Ботсвана, Намибийн Засгийн газруудтай түншлэн уг компани нь дэлхийн алмаз олборлолтын 40 хувийг гаргаж байна. Жилд дунджаар 700 сая америк долларын худалдаа хийдэг тус компани алмаз үйлдвэрлэл, борлуулалтаараа дэлхийд хамгийн томд тооцогддог юм.

Хуваалцах