Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дэд ахлагч Н.Номин Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо

НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн шуурхай удирдлагын оператор, дэд ахлагч Н.Номин пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээний

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэд ахлагч Н.Номин Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо
Дэд ахлагч Н.Номин Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоолоо. Зураг: МҮОНРТ

НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн шуурхай удирдлагын оператор, дэд ахлагч Н.Номин пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээний +57 кг жинд нийлбэр дүнгээрээ 327,5 кг өргөж Монгол улсын хэрэглэлгүй төрлийн рекордыг шинэчлэн тогтоолоо.

Мөн тэрбээр тус спортын суултын төрөлд 157.5 кг-ийн жингээр, газраас штанг таталтын төрөлд 142.5 кг-ийн жингээр тус тус Монгол Улсын рекордыг эзэмшдэг юм.

Н.Номин нь Онцгой байдлын байгууллагад 2 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд 2018 оноос хойш пауэрлифтингийн спортоор хичээллэн, улсын болон олон улсын тэмцээнд тогтмол амжилттай оролцож байна гэж НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах