Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дэд бүтэц нь шийдэгдсэн газарт иргэд ногоон орчныг бүрдүүлэн амьдарч байна

Энэхүү өрх айл хамгийн бага төсвөөр орчноо тохижуулж, хашаандаа сайхан амьдрах боломжтой гэдгийг үлгэрлэн харуулж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэд бүтэц нь шийдэгдсэн газарт иргэд ногоон орчныг бүрдүүлэн амьдарч байна
Дэд бүтэц нь шийдэгдсэн газарт иргэд ногоон орчныг бүрдүүлэн амьдарч байна. Зураг: МҮОНРТ

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын шинэ суурьшлын бүсэд инженерийн шугам холбосноор иргэдэд ая тухтай амьдрах боломж бүрдлээ. Энэ бүсэд амины орон сууцаа барьж, өөрийн эзэмшил газраа жишиг болгон тохижуулсан нэгэн өрхийг МҮОНРТ-ийн дээрх аймаг дахь сэтгүүлч онцлон сурвалжилсан байна.

Энэхүү өрх айл хамгийн бага төсвөөр орчноо тохижуулж, хашаандаа сайхан амьдрах боломжтой гэдгийг үлгэрлэн харуулж байна.

Тэднийх гурван жилийн өмнө энд газар авч блокон хашаатай амины орон сууц барьжээ. Ийнхүү амьдарч байгаа хашаагаа бүрэн тохижуулах зорилтыг тавьж, ажилласан байна.

Гэрийн эзний хувьд хашаагаа тохижуулах нь нэг ёсны хобби болсон гэнэ. Өглөө эртлэн босч ажилдаа явахаасаа өмнө, орой ажлаасаа ирээд 02.00 цаг хүртэл тохижилтийн ажлаа хийх тохиолдол ч гардаг гэв. Хашаагаа тохижуулахад их цаг зарцуулдаг ч огт ядардаггүй, давхар дасгал хөдөлгөөн болж эрүүл мэндэд нь ч сайнаар нөөлөөлж байгааг хэлж байлаа.

Хуваалцах