“Дэд бүтцийн төв”-ийн барилгын ажлын гүйцэтгэл 70 хувьтай байна
Улаанбаатар хотын хүн амын суурьшил, нягтаршил сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, тэр хэрээр суурьшлын бүсүүд хүрээгээ тэлж, төвлөрөл бий болсон. Иймд иргэд өөрсдийн эзэмшил газартаа инженерийн болон
Мэдээллийн алба

Улаанбаатар хотын хүн амын суурьшил, нягтаршил сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж, тэр хэрээр суурьшлын бүсүүд хүрээгээ тэлж, төвлөрөл бий болсон. Иймд иргэд өөрсдийн эзэмшил газартаа инженерийн болон нийгмийн дэд бүтцээр хангагдсан, тав тухтай, тохилог амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “Дэд бүтцийн төв” төслийг НЗДТГ-аас хэрэгжүүлж байгаа.
Тус төслийн хүрээнд эхний загвар төслийг Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 220 нэгж талбарыг хамарсан 14 га газарт хэрэгжиж байгаа бөгөөд ингэснээр 285 айлын өрхийг инженерийн шугам сүлжээнд холбох бөгөөд эхний ээлжийн 33 айлыг дулаанд холбоод байгаа аж. Эхний ээлжид тус хорооны нутаг дэвсгэрт халуун, хүйтэн ус, дулаан, бохирын асуудлыг цогцоор нь шийдэх “Дэд бүтцийн төв”-ийн барилгын ажлыг эхлүүлж, өнөөдрийн байдлаар нийт ажлын гүйцэтгэл 70 гаруй хувьтай байна.
Төсөл хэрэгжсэнээр тус бүс нутагт авто зам, явган хүний, дугуйн зам, гэрэлтүүлэг, камержуулалт гээд тохижилтын ажлуудыг нь давхар шийдэж өгнө.
“Дэд бүтцийн төв” нь өөрийн гэсэн цэвэрлэх байгууламжтай байхаар тусгагдсан. Цэвэрлэх байгууламжийн хувьд хоногт 520 куб метр боловсруулж, 1000 хүртэлх айлын бохирыг цэвэршүүлэх хүчин чадалтай байх юм.
Өнөөдрийн байдлаар төсөлд хамрагдсан 285 айлыг халуун ус, дулаан, бохирт холбох ажлуудыг бүрэн хийгээд дуусгаад байна. Төсөлд хамрагдсан бүх айл, өрх рүү шугам оруулах зардлыг НЗДТГ-аас гаргажээ.
Цаашид Нийслэлийн хувьд 2019 оны төсөвт 20 тэрбум төгрөгийг суулгаж, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт хоёр “Дэд бүтцийн төв”-ийг барихаар төлөвлөсөн байгаа. Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд хэрэгжиж буй “Дэд бүтцийн төв” төсөлд хамрагдсан 285 айл өрхөөс 28 айл өрх шинээр амины орон сууц барьж, 104 айлын байшин сууцыг дулаалгын аянд хамруулаад байгаа аж.


















