Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дэд Ерөнхийлөгч асан Жөү Байдэн АНУ-ын Ерөнхийлөгчийн сунгаанд нэр дэвшинэ

экс Ерөнхийлөгч Барак Обамагийн Дэд Ерөнхийлөгч асан Жөү Байдэн маргааш буюу энэ сарын 25-ны пүрэв гарагт Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан сунгаанд нэр дэвшиж буйгаа зарлах юм байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэд Ерөнхийлөгч асан Жөү Байдэн АНУ-ын Ерөнхийлөгчийн сунгаанд нэр дэвшинэ
Дэд Ерөнхийлөгч асан Жөү Байдэн АНУ-ын Ерөнхийлөгчийн сунгаанд нэр дэвшинэ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан сунгаанд тус улсын Ардчилсан намаас нийтдээ 19 улс төрч нэр дэвшжээ. Тухайлбал, тус улсын экс Ерөнхийлөгч Барак Обамагийн Дэд Ерөнхийлөгч асан Жөү Байдэн маргааш буюу энэ сарын 25-ны пүрэв гарагт Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан сунгаанд нэр дэвшиж буйгаа зарлах юм байна. Түүнчлэн Массачусеттс мужийн сенатор Элизабет Варрен хоёр сарын өмнө Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд өөрийн нэрээ дэвшүүлж буйгаа зарлаж байсан бол өчигдөр тус мужийн Конгресмэн Сэть Моултон сунгаанд өрсөлдөх болсноо мэдэгджээ.

Хуваалцах