Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дэд ерөнхийлөгчөөрөө эмэгтэй хүн сонгожээ

Иран улс Парламентын гишүүн асан Эльхам Аминзадег эрх зүйн асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгчөөр томилсон мэдээ олон улсын сонирхлыг татаж байна.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэд ерөнхийлөгчөөрөө эмэгтэй хүн сонгожээ
Дэд ерөнхийлөгчөөрөө эмэгтэй хүн сонгожээ. Зураг: МҮОНРТ

Иран улс Парламентын гишүүн асан Эльхам Аминзадег эрх зүйн асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгчөөр томилсон мэдээ олон улсын сонирхлыг татаж байна. Учир нь Иран улс ийнхүү түүхэндээ анх удаа эмэгтэй хүнийг төрийн өндөрлөг албан тушаалд томилж буй аж. Урьд нь Аминзаде парламент дахь үндэсний аюулгүй байдлын байнгын хорооны гишүүн, Тегераны их сургуулийн эрх зүйн багшаар тус тус ажиллаж байсан юм.

Лалын Бүгд найрамдах улсын Ерөнхийлөгч Роухани энэ талаар өөрийн байр сууриа илэрхийлж, “Аминзаде эрдэм шинжилгээний болон шүүхийн системд ажиллаж, багагүй туршлага хуримтлуулсан учир түүнийг сонгосон” хэмээн тайлбарласан байна.

Түлхүүр үг:Иран улс
Хуваалцах