Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2019.06.18) хуралдаанаар Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, энэ талаар Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулав.
Мэдээллийн алба

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2019.06.18) хуралдаанаар Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, энэ талаар Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулав. УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогт Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга болсон тул Дэд хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна. Өнөөдрийн хуралдаанаар Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцээд, чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдвэр гаргуулсны дараа Дэд хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэх ёстой. Одоогоор Дэд хороо 9 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнг Дэд хорооны бүрэлдэхүүнээс хасч, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг оруулах саналаа танилцууллаа.
Ёс зүйн дэд хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хугацаа болсон тул чөлөөлөгдөх хүсэлтээ 2019 оны 05 дугаар сарын 10-ний өдөр хүргүүлсэн болохоо Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт хэллээ. Тэрбээр УИХ-ын Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг танилцуулсан.
Уг танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон 14 гишүүний 12 нь буюу 85.7 хувийн саналаар УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулахыг дэмжив. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.


















