Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар болов

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Ц.Оюунбаатар нарыг Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд нэмж оруулах санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжлээ.

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар болов
Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар болов. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр 57,9 хувийн ирцтэй хуралдаж, Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал хэлэлцлээ. Тус дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярыг нэмж оруулах саналыг УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж гаргалаа. Харин УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар хүний эрхийн чиглэлээр мэргэжсэн хуульчийн хувьд тус дэд хорооны бүрэлдэхүүнд орж ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Ингээд УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Ц.Оюунбаатар нарыг Хүний эрхийн дэд хорооны бүрэлдэхүүнд нэмж оруулах санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжлээ. Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсний дараа тус дэд хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэхээр боллоо.

Хуваалцах