Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Дэд сайд Д.Ганхуяг Бундестагийн гишүүнтэй уулзав

Гадаад хэргийн дэд сайд Д.Ганхуяг ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Христосын ардчилсан нам, Христосын нийгмийн холбоо намын бүлгийн дарга, Төв Азийн парламентын бүлгийн дарга Манфред Грундтэй уулзав.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэд сайд Д.Ганхуяг Бундестагийн гишүүнтэй уулзав
Дэд сайд Д.Ганхуяг Бундестагийн гишүүнтэй уулзав. Зураг: МҮОНРТ

Гадаад хэргийн дэд сайд Д.Ганхуяг ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Христосын ардчилсан нам, Христосын нийгмийн холбоо намын бүлгийн дарга, Төв Азийн парламентын бүлгийн дарга Манфред Грундтэй уулзав. Уулзалтын үеэр хоёр орны улс төрийн харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа парламент хоорондын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар ярилцан, санал солилцов.

М.Грунд Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотноо зохион байгуулж буй Монгол, Германы чуулганы XII бага хуралд урилгаар оролцож байна.

Хуваалцах