Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Дэд сайд Д.Ганхуяг, Д.Рассэл нар уулзав

АНУ-ын Вашингтон хотноо болж буй Монгол, Америкийн гадаад яам хоорондын уулзалтын манай төлөөлөгчдийн тэргүүн, Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг энэ сарын 14-нд АНУ-ын Төрийн департаментад зочилж, америкийн талын төлөөлөгчдийн тэргүүн, Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн Туслах нарийн бичгийн дар

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэд сайд Д.Ганхуяг, Д.Рассэл нар уулзав
Дэд сайд Д.Ганхуяг, Д.Рассэл нар уулзав. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Вашингтон хотноо болж буй Монгол, Америкийн гадаад яам хоорондын уулзалтын манай төлөөлөгчдийн тэргүүн, Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг энэ сарын 14-нд АНУ-ын Төрийн департаментад зочилж, америкийн талын төлөөлөгчдийн тэргүүн, Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн Туслах нарийн бичгийн дарга Даниел Рассэлтай тусгайлан уулзав. Хоёр тал Монгол, Америкийн харилцааны өнөөгийн байдал, цаашдын төлөв, түүнчлэн бүс нутгийн хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцов.

Дэд сайд Д.Ганхуяг хоёр орны хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж ирснийг тэмдэглэж, үүнд өндөр дээд хэмжээний харилцан айлчлалууд чухал үүрэг гүйцэтгэж буйг онцлоод ирэх онд мөн өндөр түвшний зочид төлөөлөгчдийг харилцан айлчлуулах талаар ярилцав.

Талууд хоёр орны хоорондын зөвлөлдөх уулзалтад өндөр ач холбогдол өгч байгааг тэмдэглэж, хамтын ажиллагааны энэхүү механизм нь хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд нэн чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцлов. Зөвлөлдөх уулзалт үргэлжилж байна.

Хуваалцах