Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дэд сайд Д.Ганхуяг Филиппины гадаад хэргийн сайдтай уулзав

Италийн Милан хотноо 2014 оны аравдугаар сарын 16-17-ны өдрүүдэд болж буй Ази-Европын уулзалт (АСЕМ)-ын Дээд түвшний 10 дугаар уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэд сайд Д.Ганхуяг Филиппины гадаад хэргийн сайдтай уулзав
Дэд сайд Д.Ганхуяг Филиппины гадаад хэргийн сайдтай уулзав. Зураг: МҮОНРТ

Италийн Милан хотноо 2014 оны аравдугаар сарын 16-17-ны өдрүүдэд болж буй Ази-Европын уулзалт (АСЕМ)-ын Дээд түвшний 10 дугаар уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад оролцож буй Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг 2014 оны аравдугаар сарын 16-ны өдөр Филиппины Гадаад хэргийн дэд сайд Э.Гарсиятай уулзаж хоёр талын харилцааны асуудал, олон улс болон бус нутгийн асуудлаар санал солилцов.

Дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт 2014 оны аравдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Милан хотноо болж өнгөрсөн бөгөөд ГХЯ-ны БТСГ-ын захирал Ц.Батбаяр тэргүүтэй төлөөлөгчид оролцсон болно.

Хуваалцах