Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дэд сайд салбарын сайчуулаа шагнав

Өнгөрсөн Баасан гарагт “Монголын Сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг”-ийн 20 жилийн ойн хурал болж өнгөрлөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дэд сайд салбарын сайчуулаа шагнав
Дэд сайд салбарын сайчуулаа шагнав. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн Баасан гарагт “Монголын Сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг”-ийн 20 жилийн ойн хурал болж өнгөрлөө. Нийгмийн аймшигт өвчнүүдийн нэг болох сүрьеэ өвчнийг оношлох, илрүүлэх, эмчлэх талаар олон төсөл хөтөлбөр үйл ажиллагаа явуулсаар ирсэн тус нийгэмлэгийн хамт олон хийсэн бүтээсэн бүхнээ энэхүү хурлаар дүгнэжээ.

Мөн уг баярын хурлын үеэр иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан тэргүүний ажилчдад Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Эрүүл мэндийн яамны жуух, Хөдөлмөрийн алдар медаль, МЗХ “Тэргүүний Залуу Алтан Медаль” зэргийг гардуулсан байна.

Түлхүүр үг:Дэд сайд
Хуваалцах