Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Дээд лигийн аваргаар “Атлетик 220” клуб анх удаа тодорлоо

Лигийн мэргэн бууч Н.Наранболд улирлын 30 дахь гоолоо энэхүү хариуцлагатай тулаанд оруулав.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дээд лигийн аваргаар “Атлетик 220” клуб анх удаа тодорлоо
Дээд лигийн аваргаар “Атлетик 220” клуб анх удаа тодорлоо. Зураг: МҮОНРТ

Монголын хөлбөмбөгийн холбооны Дээд лигийн тэмцээн гурван сар гаруйн хугацаанд үргэлжилж, хамгийн сүүлчийн 18-р тойрогт аваргаар “Атлетик 220” клуб тодорлоо.

МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэн болон Төв цэнгэлдэх хүрээлэнд лигийн эхний дөрөвт явсан баг учраа таарсан юм.

Ийнхүү 17-р тойргоос анх удаа лигийг тэргүүлж эхэлсэн “Атлетик 220” түүхэндээ анх удаа МХБХ-ны Дээд лигт түрүүлэв.

Лигийн мэргэн бууч Н.Наранболд улирлын 30 дахь гоолоо энэхүү хариуцлагатай тулаанд оруулав.

Тэрбээр энэ улиралд “Атлетик 220” багийн нийт оруулсан 56 гоолын талаас илүүг нь ганцаараа хийж өвөрмөц амжилтыг үзүүлжээ.

Улирлын төгсгөлд чимээгүйхэн урагшилж явсан “Улаанбаатар” баг “Хангарьд”-ыг 2:1-ээр ялж, лигийн аман хүзүүнд бичигдэв.

18-р тойргийн тоглолтын дүн:

Сумида Жипро – Улаанбаатар Сити 0:10

Улаанбаатарын Мазаалайнууд – Дэрэн 0:5

Андууд Сити – Хаан хүнс Эрчим 2:14

Улаанбаатар – Хангарьд 2:1

СП Фалконс – Атлетик 220 1:1

Хуваалцах