Дээд радыг тараах тухай Украины ерөнхийлөгчийн зарлигийг хүчин төгөлдөр гэж үзжээ
Украины Үндсэн хуулийн шүүх Ерөнхийлөгч Владимир Зеленскийн Дээд радыг тараах тухай зарлигийг хүчин төгөлдөр гэж үзлээ. Түүнчлэн парламентын ээлжит бус сонгуулийг 7 дугаар сарын 21-нд явуулах шийдвэр гаргасан байна.
Мэдээллийн алба

Владимир Зеленский өнгөрсөн 5 дугаар сарын 20-нд тангараг өргөх үеэрээ Радыг тараана гэдгээ зарласан. Ингээд маргааш нь зарлигаа гаргаж, сонгуулийн өдрийг товлосон билээ.
Зеленский ийм шийдвэр гаргаснаа парламент дахь эрх баригч олонх бүрдээгүй 30-аас илүү хоног болсон гэж тайлбарласан байна. Харин гишүүд үүнийг эсэргүүцэж, Үндсэн хуулийн шүүхэд хандсан юм. Тэд үзэхдээ эрх баригч эвсэл 2016 оноос хойш бус, 2019 оны 5 дугаар сарын 17-нд “Үндэсний фронт” фракц эвслээс гарснаа зарласны дараа задарсан гэсэн байна.
Үүний зэрэгцээ Украинд ээлжит бус сонгуулийн сунгаа хэдийнэ эхэлжээ. Шинжээчдийн үзэж байгаагаар шинэ Ерөнхийлөгчийн нам парламентын олонх болох магадлал өндөр байна. Харин Виктор Медвечукийн “Сөрөг хүчний платформ-Амьдралын төлөө” нам хүн амын 11 хувийн дэмжлэгийг авч, хоёрдугаарт бичигдэж байна.