Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дээд шүүхээр хянан хэлэлцсэн иргэний хэрэг өсчээ

Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим нийт 1711 хэрэг хүлээн авч, 1469 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 72 хэргийг Ерөнхий шүүгчийн ажлын албанд шилжүүлж, 55 хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцуулахаар хэлэлцэж, 46 хэргийг хяналтын журмаар хэлэлцэхээс татгалзаж, 13 хэргийн харь

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дээд шүүхээр хянан хэлэлцсэн иргэний хэрэг өсчээ
Дээд шүүхээр хянан хэлэлцсэн иргэний хэрэг өсчээ. Зураг: МҮОНРТ

Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим нийт 1711 хэрэг хүлээн авч, 1469 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 72 хэргийг Ерөнхий шүүгчийн ажлын албанд шилжүүлж, 55 хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцуулахаар хэлэлцэж, 46 хэргийг хяналтын журмаар хэлэлцэхээс татгалзаж, 13 хэргийн харьяаллыг тогтоожээ.

Иргэний хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 95 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 16 хэрэг хэлэлцжээ. Иргэний хэргийн танхимд хяналтын шатны журмаар ирүүлсэн 1639 хэргээс нэг шүүгчид 234 хэрэг ногдож байна.

Хяналтын журмаар хэлэлцэгдсэн иргэний 1469 хэргийн 54 хувь буюу 793 хэргийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж, 12 хувь буюу 177 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж, 20.6 хувь буюу 303 хэргийн шийдвэр, магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулж, 10.7 хувь буюу 158 хэргийн магадлалыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчилж, 2.7 хувь буюу 38 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.

Өмнөх онтой харьцуулахад хүлээн авсан иргэний хэрэг 316 хэргээр буюу 22.7 хувиар, хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хэрэг 261 хэргээр буюу 21.6 хувиар, нэг шүүгчид ногдох хэргийн ачаалал 83 хэргээр буюу 55 хувиар тус тус өссөн байна.

Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 1469 хэргийг эрх зүйн төрлөөр авч үзвэл Иргэний хуулиар 997, Хөдөлмөрийн тухай хуулиар 296, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар 68, Гэр бүлийн тухай хуулиар 49, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар 4, бусад хуулиар 55 хэргийг хянан шийдвэрлэжээ.

Хуваалцах