Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дээд шүүхээр хянан хэлэлцсэн захиргааны хэрэг өсөв

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим нийт 561 хэрэг хүлээн авч, 444 хэргийг хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар, 48 хэргийг хуралдаанд оролцуулахгүйгээр, гомдлыг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжид гомдол гаргасан 4 хэргийг, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хяну

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Дээд шүүхээр хянан хэлэлцсэн захиргааны хэрэг өсөв
Дээд шүүхээр хянан хэлэлцсэн захиргааны хэрэг өсөв. Зураг: МҮОНРТ

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим нийт 561 хэрэг хүлээн авч, 444 хэргийг хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар, 48 хэргийг хуралдаанд оролцуулахгүйгээр, гомдлыг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжид гомдол гаргасан 4 хэргийг, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай 21 хүсэлтийг шийдвэрлэж, 31 хэргийг Ерөнхий шүүгчийн ажлын албанд шилжүүлжээ.

Захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдаан нийт 49 өдөр хуралдаж, өдөрт дунджаар 9 хэрэг хэлэлцжээ. Захиргааны хэргийн танхимд хяналтын шатны журмаар ирүүлсэн 481 хэргээс нэг шүүгчид 96 хэрэг тус тус ногдож байна.

Хяналтын шатны журмаар хэлэлцэгдсэн захиргааны 444 хэргийн 66.2 хувь буюу 294 хэргийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж, 14.4 хувь буюу 64 хэргийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, 19.3 хувь буюу 86 хэргийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгожээ.

Хүчингүй болгосон 86 хэргийн 21 хувь буюу 18 хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, 26.7 хувь буюу 23 хэргийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 2.3 хувь буюу 2 хэргийг хэрэгсэхгүй болгож, 3.4 хувь буюу 3 хэргийн нэхэмжлэлийг хангасан, 46.5 хувь буюу 40 хэргийн магадлал хүчингүй, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчлөлт оруулсан байна.

Өмнөх онтой харьцуулахад хүлээн авсан захиргааны хэрэг 120-оор буюу 17 хувиар, хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн хэрэг 82-оор буюу 22.6 хувиар, нэг шүүгчид ногдох хэрэг 40-өөр буюу 71.4 хувиар өссөн байна.

Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн 444 хэргийг эрх зүйн төрлөөр авч үзвэл Газрын маргаан 110, Төрийн албаны маргаан 88, Ашигт малтмалын маргаан 49, Татварын маргаан 46, Сонгуулийн маргаан 16, Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлтэй холбоотой маргаан 15, Шүүхийн Ёс зүйн хорооны магадлалтай 14, Нийгмийн даатгалтай холбоотой 9, Төрийн хяналт шалгалттай холбоотой 8, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай маргаан 5, бусад маргаан 84 байна.

Хуваалцах