Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болно

Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд нэр дэвшүүлэх асуудал, “Ардын чуулган нам” үүсгэн байгуулсныг бүртгүүлэх тухай хүсэлтийг тус тус хэлэлцэх юм

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болно
Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болно. Зураг: МҮОНРТ

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр товлогдлоо.

Хуралдаанаар Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгт нэмэлт, өөрчлөлт оруулах болон Шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлал, журмын төслийг хэлэлцэн батална.

Мөн Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд нэр дэвшүүлэх асуудал, “Ардын чуулган нам” үүсгэн байгуулсныг бүртгүүлэх тухай хүсэлтийг тус тус хэлэлцэх юм.

Хуваалцах