Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болов

Нийт шүүгчийн хуралдаанаас олонхын санал авсан Дашбалбарын Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрийг нь дэвшүүлж, Монгол Улсын Их Хуралд санал болгохоор тогтжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болов
Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болов. Зураг: МҮОНРТ

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр буюу 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хуралдлаа.

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар "Үндсэн хуулиас бусад хуулийн албан ёсны тайлбар гаргах асуудлыг хэлэлцэх" дэгийг тусгайлан тогтоож, Нийт шүүгчийн хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн батлав.

Мөн Нийт шүүгчийн хуралдаанаас олонхын санал авсан Дашбалбарын Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрийг нь дэвшүүлж, Монгол Улсын Их Хуралд санал болгохоор тогтжээ.

Түүнчлэн “Ардын чуулган” нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцээд Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тул улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна.

Хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын нэг гол зохицуулалт болох Шүүхийн шийдвэрийг боловсруулах аргачлал, журмыг хэлэлцэн батлав.

Хуваалцах