Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан маргааш болно

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр товлогдлоо.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан маргааш болно
Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан маргааш болно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр товлогдлоо.

Хуралдаанаар танхимуудын саналаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим зүйл, заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь заалтыг тайлбарлах эсэх асуудлыг тус тус хэлэлцэх юм.

Мөн хуульд заасан үндэслэлээр Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсонтой холбоотой шүүх бүрэлдэхүүнийг томилох тухай асуудал болон “Улсын Эрх Ашиг Тусгаар Тогтнолын Нам” үүсгэн байгуулсныг бүртгүүлэх тухай хүсэлт зэргийг хэлэлцэнэ.

Хуваалцах