Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дээд шүүхийн залуучуудыг салбарын шагналаар шагнав

Монгол Улсад орчин цагийн шүүх байгуулагдсаны 105, Улсын Дээд шүүх байгуулагдсаны 90 жилийн ойн үеэр шүүхийн байгууллагад олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан шүүхийн захиргааны зарим ажилтнуудыг салбарын шагналаар шагналаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дээд шүүхийн залуучуудыг салбарын шагналаар шагнав
Дээд шүүхийн залуучуудыг салбарын шагналаар шагнав. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад орчин цагийн шүүх байгуулагдсаны 105, Улсын Дээд шүүх байгуулагдсаны 90 жилийн ойн үеэр шүүхийн байгууллагад олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан шүүхийн захиргааны зарим ажилтнуудыг салбарын шагналаар шагналаа.

Улсын Дээд шүүхийн шүүгчийн туслах-шинжээч Т.Майцэцэг Хууль зүй, дотоод хэргийн яамны “Жуух бичиг”, Эрүүгийн хэргийн танхимын тэргүүний туслах-ахлах шинжээч Ц.Батзаяа, Захиргааны хэргийн танхимын тэргүүний туслах-ахлах шинжээч О.Батсүх нар Монголын Хуульчдын холбооны өргөмжлөл хүртэв.



Мөн Ерөнхий шүүгчийн туслах-референт Б.Бямбаабаатар, Практик судлалын хэлтсийн Иргэний хэргийн хууль тогтоомж, практик ажил хариуцсан шинжээч Э.Энхжаргал, шүүгчийн туслах-шинжээч Т.Болортуяа, С.Золбоо нар Монголын Залуучуудын холбооны “Тэргүүний залуу хуульч” медалиар, Гадаад харилцаа хамтын ажиллагааны албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Тулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга-мэргэжилтэн И.Хажидмаа нар “Монголын Залуучуудын холбооны Тэргүүний залуу” медалиар тус тус шагнагдлаа.

Хуваалцах