Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дээд түвшний авилгыг бууруулна

Манай улсад явагдаж байгаа үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг боловсруулан орон даяар хэлэлцүүлэх ажил дуусах шатандаа оржээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дээд түвшний авилгыг бууруулна
Дээд түвшний авилгыг бууруулна. Зураг: МҮОНРТ

Манай улсад явагдаж байгаа үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлж, авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг боловсруулан орон даяар хэлэлцүүлэх ажил дуусах шатандаа оржээ. Уг хэлэлцүүлгийг өнгөрсөн 11 дүгээр сараас эхлүүлсэн бөгөөд иргэд болон төрийн, төрийн бус байгууллагууд хамрагдаж ирэх жилүүдэд авилгатай хэрхэн тэмцэх талаар саналаа хуваалцсан байна. Дээрх бүх саналыг нэгтгэж 1 дүгээр сарын 10-нд Үндэсний чуулган зохион байгуулахаар болсон ажээ. Энэ удаагийн авлигатай тэмцэх хөтөлбөрийг боловсруулахдаа дээд шатны авилгыг бууруулахад гол анхаарлаа хандуулах хэрэгтэй гэсэн саналыг ард иргэд түлхүү гаргасан бөгөөд доод шатны албан тугаалтан авлигад өртөхөөс илүү дээд түвшний албан тушаалтан, УИХ-д авилга их байгаа гэдгийг хэлсэн байна.

Хуваалцах