Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Дээд зиндаанд манай 10 бөх барилдаж байна

Мэргэжлийн сүмогийн есдүгээр сарын тэмцээн өчигдөр Токио хотын “Кокугикан” ордонд эхэллээ. Аки башёгийн дээд зиндаанд манай 10 бөх барилдаж байна.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дээд зиндаанд манай 10 бөх барилдаж байна
Дээд зиндаанд манай 10 бөх барилдаж байна. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн сүмогийн есдүгээр сарын тэмцээн өчигдөр Токио хотын “Кокугикан” ордонд эхэллээ. Аки башёгийн дээд зиндаанд манай 10 бөх барилдаж байна. Мэргэжлийн сүмогийн 70 дахь ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж энэ сарын башёг баруун гарын тохойны гэмтэл бүрэн эдгээгүйн улмаас өнжиж байгаа.

Эхний өдөр Хакүхо М.Даваажаргал комүсүби Окиноүмид унасан бол зүүн жигүүрийг тэргүүлэн барилдаж буй ёкозүна Какүрюү М.Ананд комүсүби Точиношиноог давлаа.

Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ маэгашира Аойямаг, Ичиножёо А.Ичинноров Такарафүжиг, жюүрёо зиндаанд гурван жил барилдсаны дараа эргэн Макүүчид ирсэн Асасэкэрюү А.Дашням Хидэноүмигээр эхний даваагаа авлаа.

Аки башё энэ сарын 27-ны өдөр өндөрлөнө.


Хуваалцах