“Дээж нарийн боов”-ны цех өдөр тутмын тэмдэглэл бүртгэл хөтөлдөггүй байна
Ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд 2019-02-28 өдөр батлагдсан 02-01/101 тоот төлөвлөгөөт шалгалт хийх удирдамжийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 19-р хороонд үйл ажиллагаа явуулж буй “Дээж нарийн боов”-ны цехэд хяналт шалгалт хийхэд үйл ажиллагаандаа хуульд заасны дагуу зохистой дад
Мэдээллийн алба




Ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд 2019-02-28 өдөр батлагдсан 02-01/101 тоот төлөвлөгөөт шалгалт хийх удирдамжийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 19-р хороонд үйл ажиллагаа явуулж буй “Дээж нарийн боов”-ны цехэд хяналт шалгалт хийхэд үйл ажиллагаандаа хуульд заасны дагуу зохистой дадлыг нэвтрүүлээгүй нь Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дах заалтыг зөрчсөн, өдөр тутмын тэмдэглэл бүртгэл хөтөлдөггүй, ажлын байрны хана тааз нь угааж халдваргүйтгэх боломжгүй материалаар хийгдсэн, мэргэжлийн боловсон хүчингүй гэх мэт зөрчил илэрч хуулийн 6.15дугаар зүйлийн 5.2 дахь заалтын дагуу шийтгэвэр ногдуулж, хугацаатай албан даалгавар өгч ажиллалаа.


















