Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дээл хувцсаа зөв өмсөх Монгол заншил

Mонгол түмний төрт ёсны Сар шинийн баяраар монгол ард түмэн үндэсний хувцсаараа гоёж, өв уламжлалаа дээдэлж байхыг эрхэмлэдэг билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 5 минут
Дээл хувцсаа зөв өмсөх Монгол заншил
Дээл хувцсаа зөв өмсөх Монгол заншил. Зураг: МҮОНРТ

Mонгол түмний төрт ёсны Сар шинийн баяраар монгол ард түмэн үндэсний хувцсаараа гоёж, өв уламжлалаа дээдэлж байхыг эрхэмлэдэг билээ.Тэгш төрийн дээл хэмээн нэрийддэг нь хүний биеийг төв шулуун, тэгш намбатай байхыг ерөөж буй хэрэг юм. Монгол дээл нь аль нэг тийш дарж бүсэлдэг ташуу болон дөрвөлжин энгэр, хоёр ташаа бүхий эх биетэй дотуур гадуур энгэртэй хувцас билээ. Дээлний хийц загвар нь олон зуун жилийн турш төдийлөн өөрчлөгдөлгүй хадгалагдаж ирсэн.Ястан бүр өөрийн онцлог, хэв маягийг илэрхийлсэн дээл хувцастай. Монгол оронд нутагладаг 20 орчим ястан нь 400 орчим төрлийн дээл хувцас өмсдөг бөгөөд хүүхэд эрэгтэйчүүдийн дээл хувцас ойролцоо боловч эмэгтэйчүүдийнх нэлээд ялгаатай байдаг.Монгол дээлийн загварыг орчин үетэй хослуулан төрөлжүүлж өдөр тутамдаа ч бид хэрэглэдэг болсон. Тэгвэл зарим дээлийн төрөл зүйл, зарим бэлгэдлийн талаар мэдээллийг хүргэж байна.Дээлийг хэрхэн зөв өмсөх, өөртөө хэрхэн тохируулах тухай дараах мэдээллийг хүргэе.ДЭЭЛ ХУВЦСАА СОНГОХ НЬ1.МалгайЛоовууз бол уламжлалт монгол малгай. Хурганы арьс, үнэг, туулайны ангийн үсээр лоовууз малгайг хийж болно.2.Дээлийн өнгөӨндөр настнууд эрт дээр үеэс даруу төлөв өнгөтэй, шаргал, тосон бор өнгөтэй хувцас өмсөж иржээ. Эзэн Чингис хаан намрын загсаасан өрөмний шаргал өнгө бол төрт ёсны хүндэтгэлийн өнгө гэж хувцасны өнгөний талаар хэлсэн байдаг.Залуучууд өөртөө зохисон, ногоон, цэнхэр зэрэг тод өнгийн хувцас өмсөх нь зохимжтой.Өвлийн улиралд нар шингээдэг, бараан өнгийг сонгодог бол зундаа бараан өнгөнөөс татгалздаг. Нас болон улиралдаа тааруулаад дээлийн өнгөө сонгохыг зөвлөж байна.Гадуур хүрмийг ганц хээтэй торгоор хийнэ. Охид хүүхнүүд жижигхэн цэцгэн хээ, 40 нас дөхсөн хүн дугуй хээтэй дээл өмсвөл нүнжигтэй харагддаг байна.Монголчууд 25 насанд нас бие гүйцнэ гэж ярьдаг. Эхлээд хямд төсөр юм өмсөж байгаад 25 нас хүрээд торго дурдан, 50-60 насандаа очиртой торго өмсдөг байсан.3. Дээлийн загварМонголчууд эртнээс хөдөлгөөнд саадгүй, чөлөөтэй хувцас өмсдөг байжээ.Дээшээ харсан захтай дээл өмсөх хэрэгтэй. Дээшээ харсан зах нь дэвжин дэлгэрэх билэгдлийн чанартай.Гэвч богино хүзүүтэй хүнд босоо захтай дээл зохидоггүй учраас мөөрөлжин захтай дээл сонгох нь зохимжтойМонголчууд дээр үеэс 33 үндэстэн ястныхаа дээл хувцсыг өөрсдөө оёж өмсдөг байсан. Буриад хүн буриад, баяд хүн баяд хувцсаа өмсөх хэрэгтэй.Цагаан сараар богино ханцуйтай дээл өмсөж байгаагүй. Учир нь гарын шуугаа гаргаж хүнтэй золгодоггүй.Эмэгтэйчүүд өвдөгнөөс доогуур урттай дээл өмсөх бөгөөд хөлөө ачилгүйгээр хоёр хөлөө нийлүүлээд өвдгөө хучаад суудаг.Хубилай хаан хувцсыг хуульчлаад заяа нийлвэл зүс нийлнэ гэж үзсэн байна. Тиймээс өнөө цагт нэг гэрийн хүмүүс хос хувцас өмсдөг болжээ.4. Хүүхдийн хувцасМонголчууд хүүхдэдээ уужим чөлөөтэй, өнгөлөг хувцас өмсгөж ирсэн.Баривч өмсгөөд бүсийг нь нар зөв ороогоод баруун талд нь бүсэлдэг. Ингэснээр гэдэс гүзээг нь даарахаас хамгаалдаг байна. Хөвөнтэй баривчтай байхад огт даарахгүй.ДЭЭЛ ХУВЦСАА ӨМСӨХӨД ЮУ АНХААРАХ ВЭ1. Малгай, толгойн гоёлҮстэй малгайг үстэй эсвэл ноолууран дээлэн дээр өмсөнө. Тэрлэг өмсчихөөд лоовууз өмсөх нь зохимжгүй. Харин дээлнийхээ гадна талаар хүрэм өмсвөл өвлийн хувцас болно.Эмэгтэйчүүд монгол дээл өмсөөд үсээ задгай тавих нь зохимжгүй.Бүсгүйчүүд дээлэн дээрээ толгойн гоёлоо зүүж болно.Өвөл үстэй малгай өмсөнө. Монгол хүн толгой нүцгэн гардаггүй.2. БүсБүсээ нар зөв ороон бүсэлнэ. Монголчууд хийморь сүлдээ бүсэндээ дуудуулаад дэрлэж унтдаг байсан. Их дээгүүр тавьж хүндэтгэлтэй ханддаг. Эрэгтэй хүн баруун талдаа цацгийг нь унжуулаад нар зөв ороогоод бүсэлнэ. Монгол хүн хэзээ ч бүсээ хүнтэй сольж, дор хаяж байгаагүй.3. Дээлийн дотуурДээлний дотуур монгол өмд цамц өмсөнө. Эрчүүд өвлийн цагт үстэй дээлний дотуур урт түрийтэй гутал, монгол өмдөө өмсөнө. Ноолууран өмд дээр үстэй дээл өмсчихвөл хоорондоо зууралдаад болохгүй. Тийм учраас зузаахан өмд өмсөөд гадна талаар нь шарваар, дээр нь монгол цамцаа өмсчихвөл үстэй дээлэнд наалдахгүй.ЗОЛГОХДОО ЮУ АНХААРАХ ВЭМонгол хүн дээлээ өмсөөд бүсээ бүслээд малгайгаа тавиад золгодог.Энгэрээ товчлохгүйгээр хүнтэй золгодоггүйӨндөр настнууддаа төвшин сайхан хувцас өмсүүлээд тохойг нь өргөөд золгодог уламжлалтайДЭЭЛИЙН ЦЭЭРЛЭХ ЁСМонгол хүн дээлийн захыг хийморь гэж үздэг тул захан дээр гишгэх, уруу харуулан тавихыг цээрлэдэг. Хуучирч хэрэггүй болсон дээл хувцасны захыг ханзалж аваад хаядаг.Бүс малгайндаа хийморь байдаг гэж үздэг тул хүний бүс, малгайн дээгүүр алхахыг цээрлэнэ.Дээлийн ханцуйг хүч, санааны бэлгэдэл гэж үздэг тул тайлж тавихдаа ханцуйгаа бүсэндээ уяж орхидог. Ханцуйг сул хоосон орхихыг цээрлэдэг.Дээлийн ханцуйг дотогш нугалж шамлахыг цээрлэдэг. Энгэр заамаа задгайлж айлд орох, хүнтэй уулзахыг цээрлэнэ. Энгэр задгай хүнтэй таарсан хүн “Хэнтэй гар зөрүүлэх нь вэ?” гээд уулзахгүй явдаг.Ах зах хүн, эцэг эхийнхээ дэргэд эмэгтэй хүн уужаа тайлах, эрэгтэй, эмэгтэй ямар ч хүн дотоод энгэр задгайлдаггүй.Ахмад буюу албаны хүний дэргэд дээл сугалдаргалах, хормой шуухыг цээрлэдэг.Бүсээ бусдын эхнэрээр бүслүүлэх, нар буруу эргүүлж бүсэлж, тайлахыг цээрлэнэ.Давхар малгай өмсдөггүй. Хоёр эхнэр буюу хоёр нөхөртэй болохын ёр гэдэг.Гутлын түрий эргүүлэхийг муу ёр гэж үздэг. Учир нь “Хонгор азарга” гэдэг эрүү шүүлтэд оруулах хэрэгтний гутлын түрийг эргүүлдэг байжээ.Гутлын улыг бурхан шүтээн рүү харуулж тавьдаггүй.Малгайг хүнд бэлэглэдэггүй. Уруугаа харсан сав тул буян хишгээ асгана гэж үздэг. Хүнээс малгай бэлэгт авах бол бэлгэдлээр хэдэн ч хамаагүй багахан мөнгө өгч байж авдаг.Гэрт, гадаа хаа ч эмээлийн бүүргийг буруу харуулж тавьдаггүй.Хутга мэсээр газар бүлдэггүй. Амандаа зуудаггүй.Хайчны амыг хоосон ангалзуулдаггүй. Чонын ам ширүүсэж мал хорогдоно гэдэг.Дээлийн зах, гутлын түрийг гал руу харуулж тавьдаггүй.Сампин хоосон эргүүлдэггүй. Өрөнд орно гэж цээрлэдэг.

Хуваалцах