Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Дээлтэй монгол-375” наадам Баянхонгор аймагт болно

Ирэх сарын 24-ний өдөр Баянхонгор аймагт “Дээлтэй монгол-375” наадам болно. Монгол дээлийг хүүхэд, залууст сурталчлан таниулж, тэднийг өв соёлоороо бахархах, өвлүүлэх, аймгийн уран гартнуудыг алдаршуулж ардын урлалын биет өвийг гадаад, дотоодод сурталчлах, монгол хувцасны өвөрмөц онцлогийг харуулж,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Дээлтэй монгол-375” наадам Баянхонгор аймагт болно
“Дээлтэй монгол-375” наадам Баянхонгор аймагт болно. Зураг: МҮОНРТ

Ирэх сарын 24-ний өдөр Баянхонгор аймагт “Дээлтэй монгол-375” наадам болно. Монгол дээлийг хүүхэд, залууст сурталчлан таниулж, тэднийг өв соёлоороо бахархах, өвлүүлэх, аймгийн уран гартнуудыг алдаршуулж ардын урлалын биет өвийг гадаад, дотоодод сурталчлах, монгол хувцасны өвөрмөц онцлогийг харуулж, үнэлэмжийг нэмэгдүүлэхэд зорилготой уг наадам Дуурсахын хөндийд болох аж. Наадамд оролцогчдоос шилдгүүдийг зургаан төрөлд шалгаруулан 50000-375 000 төгрөгөөр шагнаж урамшуулна.

Оролцогчдыг:

Хамгийн сайхан үндэсний хувцастай хүүхэд

Шилдэг коллекци I-III байр

Шилдэг хос /насанд хүрэгчид/ I-III байр

Хамгийн сайн сурталчилсан нэг хэвлэл мэдээллийн байгууллага

Хамгийн шинэлэг хийц бүхий монгол үндэсний хувцас, чимэглэлтэй 2 эрэгтэй, 2 эмэгтэй

Сайн зохион байгуулалттай оролцсон шилдэг хамт олон гэсэн төрлүүдэд шалгаруулах юм байна.

Түлхүүр үг:дээлтэй монгол
Хуваалцах