Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Дээлтэй монгол-375” наадам болно

Монгол хувцасны өвөрмөц онцлогийг харуулж, үнэлэмжийг нэмэгдүүлэхэд зорилготой энэ наадам Дуурсахын хөндийд болно. Наадамд оролцогчдоос шилдгүүдийг зургаан төрөлд шалгаруулан 50000-375 000 төгрөгөөр шагнаж урамшуулах аж.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Дээлтэй монгол-375” наадам болно
“Дээлтэй монгол-375” наадам болно. Зураг: МҮОНРТ

Ирэх сарын 24–ний өдөр Баянхонгор аймагт “Дээлтэй монгол-375” наадам болно. Монгол дээлийг хүүхэд, залууст сурталчлан таниулж, тэднийг өв соёлоороо бахархах, өвлүүлэх, аймгийн уран гартнуудыг алдаршуулж ардын урлалийн биет өвийг гадаад, дотоодод сурталчлах, Монгол хувцасны өвөрмөц онцлогийг харуулж, үнэлэмжийг нэмэгдүүлэхэд зорилготой энэ наадам Дуурсахын хөндийд болно. Наадамд оролцогчдоос шилдгүүдийг зургаан төрөлд шалгаруулан 50000-375 000 төгрөгөөр шагнаж урамшуулах аж.

Тодруулбал,

  • Хамгийн сайхан үндэсний хувцастай хүүхэд

  • Шилдэг коллекци I-III байр

  • Шилдэг хос /насанд хүрэгчид/ I-III байр

  • Хамгийн сайн сурталчилсан нэг хэвлэл мэдээллийн байгууллага

  • Хамгийн шинэлэг хийц бүхий Монгол үндэсний хувцас, чимэглэлтэй 2 эрэгтэй, 2 эмэгтэй

  • Сайн зохион байгуулалттай оролцсон шилдэг хамт олон гэсэн төрлүүдэд шалгаруулах юм байна.

Хуваалцах