Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Дээлтэй Монгол наадам” долоодугаар сарын 10-нд болно

"Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагддаг онцлох арга хэмжээнүүдийн нэг энэхүү наадам нь үндэсний хувцас, гоёл чимэглэлээ дэлхийд гайхуулан сурталчлах томоохон баяр болж өргөжөөд байгаа билээ.

МН
Монгол наадам 2016

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Дээлтэй Монгол наадам” долоодугаар сарын 10-нд болно
“Дээлтэй Монгол наадам” долоодугаар сарын 10-нд болно. Зураг: МҮОНРТ

Арав дахь удаагийн “Дээлтэй Монгол наадам” долоодугаар сарын 10-нд 16 цагаас Чингисийн талбайд болно. "Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагддаг онцлох арга хэмжээнүүдийн нэг энэхүү наадам нь үндэсний хувцас, гоёл чимэглэлээ дэлхийд гайхуулан сурталчлах томоохон баяр болж өргөжөөд байгаа билээ.
Энэ жилийн "Дээлтэй Монгол наадам"-ын ерөнхий найруулагчаар “Рок мангас” Р.Мөнхсайхан ажиллах юм байна. Наадмын энэ жилийн гол онцлог нь дотоодын загварын шинэ брэндүүд, өдөр тутам өмсөж болох үндэсний хэв маягтай, залууст зориулсан коллекцуудын нэгдсэн загварын шоуг оруулснаас гадна найруулагчийн шийдлээр зорин ирсэн хэн бүхэнд үзүүштэй урлагийн шоу тоглолт толилуулахаар бэлджээ.

Чингисийн талбайд наадмын арга хэмжээ 16-20 цаг хүртэл үргэлжилнэ. Урд жилүүдийн адил нийслэлийн дүүргүүдийн шилдэг үндэсний хувцастай парад алхах аж. Мөн оролцогчдоос 3 номинацид шилдгүүдээ тодруулж "Шилдэг зохион байгуулалттай оролцсон дүүрэг", "Шилдэг үндэсний хувцастай хос", "Шилдэг үндэсний хувцастай гадаад оролцогч"-ийг шагнах юм байна.


Хуваалцах