"Дээлтэй монгол" наадамд 1000 иргэнээ оролцууллаа
Дэвжих төрийн дээл, мандах төрийн малгай, бадрах төрийн бүс гэж монголчууд бид ярьдаг. Монголын ирээдүй болсон хүүхэд, залууст өв уламжлалаараа бахархах ухамсрыг төлөвшүүлэх, таниулах, өвлүүлэх мөн дэлхийн нийтэд Монголыг гайхуулах тус арга хэмжээнд
Мэдээллийн алба

Монголчуудын уламжлалт соёлыг гадаад, дотоодод сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Дээлтэй Монгол” наадмыг нийслэлчүүд найм дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.









Дэвжих төрийн дээл, мандах төрийн малгай, бадрах төрийн бүс гэж монголчууд бид ярьдаг. Монголын ирээдүй болсон хүүхэд, залууст өв уламжлалаараа бахархах ухамсрыг төлөвшүүлэх, таниулах, өвлүүлэх мөн дэлхийн нийтэд Монголыг гайхуулах тус арга хэмжээнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар болон дэргэдэх хэлтэс албад, дүүргийн 20 хорооны нийт 1000 гаруй иргэн идэвхтэй оролцлоо.Дүүргийнхэн монгол хувцсаа өмсөж хэрхэн наадсаныг зургаар хүргэж байна.


















