Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дээлтэй монгол наадмын зохион байгуулагчид “хариуцлагагүй” хандлаа

“Дээлтэй Монгол-2013” наадам энэ сарын 13-ны 12 цагаас эхлэх ёстой байсан ч бороо ороод байна гэсэн шалтгааны улмаас зохион байгуулагчдын зүгээс хойшлуулахаар болсон тухайгаа мэдэгдсэн нь олон хүний дургүйг хүргэсэн байна.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дээлтэй монгол наадмын зохион байгуулагчид “хариуцлагагүй” хандлаа
Дээлтэй монгол наадмын зохион байгуулагчид “хариуцлагагүй” хандлаа. Зураг: МҮОНРТ

“Дээлтэй Монгол-2013” наадам энэ сарын 13-ны 12 цагаас эхлэх ёстой байсан ч бороо ороод байна гэсэн шалтгааны улмаас зохион байгуулагчдын зүгээс хойшлуулахаар болсон тухайгаа мэдэгдсэн нь олон хүний дургүйг хүргэсэн байна.

Шөнөжин шиврэн орсон бороо үнэн хэрэгтээ 13 цаг гэхэд бүрэн зогсож, нар ээж эхэлсэн бөгөөд хамгийн гол нь наадам хойшилсноор гадаадын олон зочид төлөөлөгчид, хөдөө орон нутгаас зорин ирсэн наадамд оролцохоор бүртгүүлэгчдийн хувьд бүхэл бүтэн долоо хоног хүлээх хэрэгтэй болсон юм.

Наадмын зохион байгуулагчдын зүгээс монголчуудын уламжлалт соёл, түүний дотор үндэстэн, ястны дээл хувцас, эдлэл хэрэглэл, ардын урлагийг биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий эл наадмаа монгол оронд жуулчид татах томоохон боломж хэмээн хэвлэлүүдээр сурталчилж байснаа тус өдөр бороо оронгуут таг мартав бололтой.

Хаа холын америк хийгээд буурал тивийн орнуудаас зорин ирсэн жуулчид товлосон цагаас нь хэдхэн минутын дараа зогссон борооны улмаас хойшилж буй “Дээлтэй Монгол-2013” наадмыг хүлээн монголд долоо хоног саатах болов уу?

Түлхүүр үг:Дээлтэй монгол наадмын зохион байгуулагчид “хариуцлагагүй” хандлаа
Хуваалцах