Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Дээрээсээ аварга луу шиг харагддаг 68 эргэлттэй автозам

Хятадын Зам тээврийн яамнаас гаргасан "2021 оны хөдөө тосгоны шилдэг арван зам" жагсаалт энэ сарын 4-нд нийтлэгдэв.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дээрээсээ аварга луу шиг харагддаг 68 эргэлттэй автозам
Дээрээсээ аварга луу шиг харагддаг 68 эргэлттэй автозам. Зураг: МҮОНРТ

Хятад улс сүүлийн жилүүдэд дэд бүтцийн бүтээн байгуулалтаараа гайхагдаж байгаагийн нэг нь өндөр уулын бүс дэх хавцлын авто замууд юм.

Хятадын Зам тээврийн яамнаас гаргасан "2021 оны хөдөө тосгоны шилдэг арван зам" жагсаалт энэ сарын 4-нд нийтлэгдэв. Тухайлбал, Юннань мужийн 68 эргэлттэй зам нь хамгийн ухаалаг нь хэмээн уг жагсаалтад албан ёсоор шалгарчээ. Тус зам Юннань мужийн Куньмин хотын Илянь шяньд байдаг. Энэ нь Мин, Чин гүрний үеийн "Тунжин өргөн зам" буюу "Эртний цайны морин зам" хэмээгддэг байжээ.

1995 онд баригдаж сайжирсаар ирсэн тус замын барилгын ажлын зардлыг хэмнэх үүднээс уулын тагтад 6,3 километр зайд 68 эргэлттэйгээр барьсан юм. Дунджаар 100 метрт нэг эргэлттэй бөгөөд үүгээрээ дэлхийн хурдны замын түүхэнд онцгойд тооцогджээ. Уг замыг дээрээс харахад яг л уулан дээрх аварга луу шиг үзэгддэг аж.

Өдгөө 68 эргэлттэй тус зам Илянь шяний уулын авиралт, явган болон дугуйн аяллын хамгийн сайхан зам, аялагч болон гэрэл зурагчдын зорьж очдог газар болжээ. Баяр дурсгалын өдрүүдээр төдийгүй интоор, сарнай цэцэглэх улирал бүрт маш олон жуулчин очиж сонирхдог юм байна.

Эх сурвалж: CCTV

Хуваалцах