Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Дээрэм хийсэн этгээдүүдийг баривчилжээ

Цагдаагийн албан хаагчид галт зэвсэг ашиглан дээрэм хийсэн этгээдүүдийг цагдан хорьсон байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Дээрэм хийсэн этгээдүүдийг баривчилжээ
Дээрэм хийсэн этгээдүүдийг баривчилжээ. Зураг: МҮОНРТ

Цагдаагийн албан хаагчид галт зэвсэг ашиглан дээрэм хийсэн этгээдүүдийг цагдан хорьсон байна. Тодруулбал, өнгөрсөн шөнө 00.00 цагийн үед цагдаагийн байгууллагад Сүхбаатар дүүргийн 1-р хороонд байрлах орон сууцанд зодоон болж байна гэсэн дуудлага иржээ. Хэргийн газар А, Б гэгч хоёр этгээд зэвсэг, зэвсгийн шинж чанартай зүйл ашиглан иргэдийг хохироон дээрмийн гэмт хэрэг үйлдсэн гэж Цагаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн мэдээллээ.

Урьдчилсан байдлаар тухайн хоёр сэжигтэн их хэмжээний мөнгө дээрэмдсэн. Энэ хэргийг үйлдэхдээ галт зэвсэг ашигласан болох нь тогтоогдсон байна.

Хуваалцах