Дээрхийн гэгээнтэн 14-р Далай лам эмнэлгээс гарчээ
Дээрхийн гэгээнтэн 14-р Далай лам Шинэ-Дели хотын эмнэлгээс гарлаа гэж баасан гарагт “Эй-Эй-Пи” агентлаг мэдээллээ.
Мэдээллийн алба

Дээрхийн гэгээнтэн 14-р Далай лам Шинэ-Дели хотын эмнэлгээс гарлаа гэж баасан гарагт “Эй-Эй-Пи” агентлаг мэдээллээ. “Түүнийг өглөөний 08:00 цагт эмнэлгээс гаргалаа. Биеийн байдал нь маш сайн байгаа” гэж Далай ламын хувийн нарийн бичгийн дарга Дэнзэн Талха мэдэгджээ.
Өдгөө 83 настай Далай лам Шинэ-Дели хотод хэд хоног байж байгаад Энэтхэгийн хойд хэсэгт орших Дарамсала хотдоо эргэж очихоор төлөвлөж байна.
Далай лам энэ сарын 9-ний өдөр уушгины хатгалгаа өвчний улмаас эмнэлэгт хэвтсэн юм.


















