Дээрмийн хэрэгтнүүдийг баривчилжээ
Энэ сарын 6-7-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хороонд М-ийг гэртээ харих замд нь үл таних этгээдүүд бүлэглэн дээрэмдэж, хоёр ширхэг гар утас, өмсөж явсан пүүз гэх мэт зүйлийг авч зугтсан хэрэг гарчээ.
Мэдээллийн алба

Энэ сарын 6-7-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хороонд М-ийг гэртээ харих замд нь үл таних этгээдүүд бүлэглэн дээрэмдэж, хоёр ширхэг гар утас, өмсөж явсан пүүз гэх мэт зүйлийг авч зугтсан хэрэг гарчээ. Хэрэгтнүүдийг БГД-ийн VIII хорооны нутаг дэвсгэрээс цагдаагийн хэлтсийн Хэв журмийн ахмад Б.Ганхүү, ахлах ахлагч Г.Зоригтбаатар нар хөөн барьж саатуулжээ. Хэргийг БГД-ийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн шуурхай албанд шилжүүлэн шалгаж байна.

Дээрмийг А болон Б нар үйлдсэн ажээ.



















