Дэглэм сахиулж, зөвлөн ажиллаж байна
2021 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 13:00 цагийн байдлаар нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэлийн 95 томоохон худалдааны төвүүдээр үйлчлүүлж буй иргэдэд
Мэдээллийн алба

2021 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 13:00 цагийн байдлаар нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэлийн 95 томоохон худалдааны төвүүдээр үйлчлүүлж буй иргэдэд халдвар хамгааллын дэглэм сахиулах, маскаа зүүх, бээлий өмсөх, зай барьж зогсох, коронавируст /ковид-19/ цар тахлын халдварын эрсдэлээ урьдчилан сэргийлэх чиглэлээр заавар зөвлөмж өгч, дэглэм сахиулан ажиллаж байна.
Нийслэл, дүүргийн Онцгой байдлын газар, хэлтсийн 240 албан хаагч үүрэг гүйцэтгэж байна.


Эх сурвалж: НОБГ


















