Дэйв Воусэн: Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газар болон ард түмэнд баярлалаа
Австрали улсын Шинэ Өмнөд Уэльс болон Күинслэнд мужид ойн түймэр гарч хүний амь үрэгдэн, их хэмжээний хохирол учирсантай холбогдуулан Монгол Улс мөнгөн тусламж үзүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Мэдээллийн алба

Австрали улсын Шинэ Өмнөд Уэльс болон Күинслэнд мужид ойн түймэр гарч хүний амь үрэгдэн, их хэмжээний хохирол учирсантай холбогдуулан Монгол Улс мөнгөн тусламж үзүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам цахим хуудсаараа дамжуулан талархал илэрхийлжээ. Тодруулбал, “Австрали Улс ойн түймэртэй тэмцэж буй энэ хүнд үед Австралийн Улаан загалмай нийгэмлэгт 45,000 ам.долларын хандив өгсөнд Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх, Засгийн газар болон ард түмэнд талархах завшаан тохиов. Энэ бол бидний нөхөрлөл түүнчлэн хэцүү үед нэгнээ дэмжин ажиллахын тод жишээ юм. Баярлалаа”.
Элчин сайд Дэйв Воусэн" гэжээ.


















