Дэлбэрэлтийг хорлон сүйтгэх ажиллагаа гэж үзлээ
Өчигдөр өглөө БНХАУ-ын Шаньси мужийн намын байрны урд гарсан дэлбэрэлтийг нам засаг, орон нутгийн засаг захиргааны эсрэг сэдэлтэй хорлон сүйтгэх үйл ажиллагаа гэж албаныхан хэлсэн ч эзэн холбогдогчийн талаар мэдээлэл өгөөгүй байна.
Мэдээллийн алба

Өчигдөр өглөө БНХАУ-ын Шаньси мужийн намын байрны урд гарсан дэлбэрэлтийг нам засаг, орон нутгийн засаг захиргааны эсрэг сэдэлтэй хорлон сүйтгэх үйл ажиллагаа гэж албаныхан хэлсэн ч эзэн холбогдогчийн талаар мэдээлэл өгөөгүй байна. Өнгөрсөн долоо хоногийн Даваа гарагт Тяньаньмэнийн талбай дээр гарсан ослын талаар дотоодын хэвлэл мэдээлэхийг хориглосон. Харин энэ удаагийн хэргийн талаарх дүрс бичлэг, гэрэл зураг, бусад мэдээ мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим хуудаст байршуулахыг дээд захиргаанаас зөвшөөрч, ямар нэг хязгаарлалт тавиагүй гэдгийг NHK онцолж байна. Нэг хүний аминд хүрч, ойролцоох автомашинуудыг сүйтгэсэн дэлбэрэх төхөөрөмжийг гэртээ гар аргаар үйлдвэрлэсэн болохыг албаныхан тогтоожээ. Энэ Бямба гарагт эхлэх намын бага хуралтай холбоотойгоор ийм хэрэг дахин үйлдэгдэж болзошгүй учир харуул хамгаалалтаа дээд зэргээр нэмэгдүүлнэ гэж албаныхан мэдэгдлээ.


















