Дэлбэрэлтийн уршгаар 42 хүн амиа алджээ
Өнөө өглөө Шри-Ланкийн сүмүүд, зочид буудлуудад хүчтэй дэлбэрэлтүүд болсны уршгаар амь насаа алдсан хүний тоо нэмэгдсээр байна.
Мэдээллийн алба

Өнөө өглөө Шри-Ланкийн сүмүүд, зочид буудлуудад хүчтэй дэлбэрэлтүүд болсны уршгаар амь насаа алдсан хүний тоо нэмэгдсээр байна. Сүүлийн мэдээгээр нийт зургаан дэлбэрэлт нийслэл Коломбо болон ойролцоох Негомбо хотод болсон байна.
Амиа алдсан хүний тоо 42, гэмтэж шархадсан хүний тоо 280-ийг даваад буй юм байна. Одоогоор энэ дэлбэрэлтүүдийн хариуцлагыг хүлээхээ мэдэгдсэн бүлэглэл гараагүй байна.


















